Dark Light
Нийгэм | 2020-12-25

Ж.Сүхбаатар: Салхитын мөнгөний орд, Эрдэнэтийн үйлдвэрийн асуудал шийдэгдсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар хамгийн түрүүнд Монголын ард түмэн хожсон. Салхитын мөнгөний орд, Эрдэнэтийн үйлдвэрийн асуудал шийдэгдсэн. Үүнийг дагаад өнөөдөр ус цахилгааны хөнгөлөлт эдэлж байна. Салхитын мөнгөний хэрэг шийдэгдснээр тэтгэвэр тэглэгдсэн. Хууль сахиулах байгууллагын шударга бусын хонгил нийгмийн баялгийг үрэн таран хийж байсан байна. Энэ асуудлуудыг шийдэж чадсан юм. Энэ парламент бий болсон учир одоо бид шүүхийн шинэчлэл хийх гээд ил далд тэмцэж байна. Өгөөжийг нь ард түмэн ал хэдийн хүртээд эхэлсэн" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22