Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын голомт үүссэн. Үүнтэй холбогдуулан тус дүүрэгт энэ сарын 21- 30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 42.153 хүнийг хамруулаад байгаа юм.
Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Шинжилгээний цэг тус бүрд төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа юм.
Тиймээс тус дүүргийн иргэд “ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүрдээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.
АДМИН








Нийгэм





