Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Тосон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 239 км-т, сумын төвөөс зүүн зүгт 75 км-т, Ө-48°02’24, У-116°25’48″/ 12 сарын 26-ны өдрийн 14:39 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 14:54 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Хул азаргын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 232 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т, Ө-49°37’12, У-97°27’36″/12 сарын 26-ны өдрийн 22:07 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.
Эх сурвалж : ОБЕГ
АДМИН








Нийгэм





