Dark Light
Нийгэм | 2020-12-28

Эл өдөр гэрээ хэлцэл байгуулах, гэр бүрэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын хоёр хар хөхөгчин могой өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 08.41:17.06

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 12 сарын 28, Сумъяа гараг. Билгийн тооллын 14, Чөлөөт эх одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутанд мандаж 17 цаг 06 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22