Dark Light
Нийгэм | 2020-12-28

Баянзүрх дүүргийн 16-р хорооны зургаан байрнаас халдвар илэрсэн тул тусгаарлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

No description available.

Баянзүрх дүүргийн 16-р хорооны зургаан байрнаас халдвар илэрсэн тул тусгаарласан байна. Үүнтэй холбоотойгоор БЗД-ийн 16-р хорооны засаг дарга С.Ганчимэг " Дээд шатны байгууллагуудын шийдвэрээр "Нэг өрх-нэг шинжилгээ"-нд 90 000 өрхийг хамруулахаар болсон. Дүүрэгт нийтдээ 19 цэгт шинжилгээг авахаар ажиллаж байна. Гурван хоногийн өмнө 44 дүгээр сургууль дээр авсан 507  шинжилгээний бар код устаж, ахин авч байгаад иргэд гомдолтой байна. Иргэд шинжилгээ өгөхөөс татгалзаж байгаа. Хүйтэнд ахиж өгөхгүй, хариуцлагагүй байна гэх гомдлуудыг өгч байна.

Шинжилгээ өгч байгаа иргэдийн тоо бага байгаа учир засаг дарга, хэсгийн ахлагч нарт хариуцлага тооцно гэж БЗД-ээс мэдэгдэл өгсөн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22