Dark Light
Нийгэм | 2020-12-29

А.Амбасэлмаа: ЧД-ийн цагдаагийн газрын албан хаагчаас коронавирус илэрсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст ажилладаг хүн коронавирусийн халдвар авсан байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 21-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёрдогч хавьтлаар тусгаарлагдаж байсан цагдаагийн ажилтны өчигдөр батлагдсан. Тийм учраас түүний ойрын хавьтал болох 13 хүнийг тусгаарласан. Мөн тус цагдаагийн газар ажиллаж байсан 74 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн цагдаагийн хэлтсийн 240 хүний шинжилгээг өнгөрсөн шөнөөс авч эхэлсэн" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22