Dark Light
Нийгэм | 2020-12-29

А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар 226 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Манай улсад 38 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1175 болсон.

Шинээр 38 хүний шинжилгээнд  коронавирус илэрсний 36 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой. Тодруулбал 2 сувилагч, 1 үйлчлэгч, 4 сахиур, 6 өвчтөн, гэр бүлийн 17, бусад хавьтлын 2 хүнээс халдвар илэрлээ.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хавьтал болсон 680 хүний 3 дахь давтан шинжилгээг хийсэн. Давтан шинжилгээгээр 15 хүнээс коронавирус илэрсэн гэсэн. Сүүлийн гэр бүлийн хамааралтай 10 тохиолдлын 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд 17 хүний шинжилгээ эерэг гарсан. Ингэснээр тус дүүргийн эмнэлгийн голомтод 226 халдвар бүртгэгдээд байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22