Dark Light
Нийгэм | 2020-12-30

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 градус хүйтэн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.

2020 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Дархадын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 37-39 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 1 дүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун, төв болон говийн  аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 1 дүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эргээд чангарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00