Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж байгаагаас эхний шийдвэрүүд гаргалаа. Жишээлбэл, ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Энэ мөнгөн тусламжийг цаашид ч нэмэхийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгожээ. Түүнчлэн хүүхдийн төлөө фонд байгуулах эх үүсвэрийг шийдсэн байна.
Нийгэм | 2020-12-30
Ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад 4 сая төгрөг олгоно
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих







Нийгэм





