Dark Light
Нийгэм | 2020-12-30

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байгууллагуудыг урамшууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган, ажилчдаа ажиллах тав тухтай орчин нөхцөлөөр хангасан байгууллагуудыг шалгарууллаа.

Тодруулбал, Хот тохижуулах газар, 4, 13 дугаар сургууль, 17 дугаар цэцэрлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Аймгийн Засаг даргын Тамгын газар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчноо сайжруулан ажилтнуудынхаа нийгмийн болон ажиллах нөхцөлийг нь сайжруулсан байна.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр  аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н зөвлөлийн дарга А.Түвшинжаргал хэлэхдээ, “Ажилтан гэдэг бол байгууллагын үнэт баялаг. Хуулиар олгогдсон үүргээ ухамсарлан ажилчдынхаа аюулгүй байдлын төлөө чухал ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлж буй байгууллага аж ахуйн нэгжийг орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно" гэлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22