Dark Light
Нийгэм | 2020-12-30

21 аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 3 сарын 31-ныг дуустал сунгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга Я.Содбаатар "21 аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны гуравдугаар сарыг дуустал сунгалаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хувьд нийслэлээс гадна 6 аймгийн 9 сумд халдвар гарсан. Халдвар тархсан зарим аймгуудын голомтыг хумиж авч чадсан байна. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр шинээр халдвар илрээгүй. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22