Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Сэрэмжлүүлэг муу өгч байна. Оршуулах ёслолд оролцсон 6 иргэнээс халдвар илэрсэн. Цаг тухайд нь мэдээллээгүйгээс болж эрсдэл үүссэн гэх шүүмжлэл бий. Улсаас 20 тэрбумын санхүүжилт гаргасан. Яагаад хувийн эмнэлгүүдийн эмнэлгүүдэд эм эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө даа гэх шийдвэр гаргасан юм бэ гэх сэтгүүлчийн асуултанд
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хувийн хэвшлийн эмнэлгүүд үйл ажиллагаагаа явуулж байхдаа халдвар хамгааллын хэрэгслээ өөрсдөө гаргах ёстой. ЭМЯ-наас гаргасан 20 орчим тэрбумын зарцуулалтын ихэнхи нь ард иргэдэд хийх шаардлагатай шинжилгээ, хамгаалах хувцасанд зарцуулагдсан.
Мөн халдварын үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг урамшуулсан. Халдвартай иргэдтэй ажиллаж байгаа 275 эмнэлгийн ажилчдад тус бүр 5 сая төгрөг, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан эмч, эмнэлгийн 65 ажилчидад тус бүр 10 сая төгрөгийг өгсөн. Дээрээс нь нэмээд ар гэрт нь 5 сая төгрөг өгсөн. Мөн халдварын үед ажиллаж буй /тусгаарлан ажиглах байр, явуулын шинжилгээ авч байгаа, лабораторид ажиллаж байгаа/ эмнэлгийн 1800 ажилчинд тус бүр 800 000 төгрөгийн урамшуулал олгосон. Түүнчлэн илүү цагаар ажилласан 14 000 ажилчдад 8.8 тэрбумыг зарцуулсан" гэлээ.
АДМИН







Нийгэм





