Dark Light
Нийгэм | 2020-12-30

Б.Идэр-Од: УОК-д чирэгдэл учруулсандаа уучлалт хүсье

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн ээлжит 11.00 цагийн мэдээллээр  Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Олон нийтийн сүлжээнд 6 иргэн УОК-ын нэрийг барьж мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалттай хэрэглэж, марзганасан. Цар тахал гэдэг тоглоом биш. Цар тахлын үед, өндөржүүлсэн бэлэн байдалд иймэрхүү үйлдэл гаргасан тохиолдол хариуцлага тооцно" гэдгээ мэдээлсэн.

Харин комидиан Б.Идэр-Од өөрийн цахим хуудаснаа ийнхүү мэдэгдсэн байна. Тэрбээр "УУЧЛАЛТ ХҮСЬЕ

Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. 

Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа  хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна.

Ideree’s Home Party, YouTube нэвтрүүлгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид" гэжээ.

No description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22