Dark Light
Нийгэм | 2020-12-30

“Ковид-19 Хөдөлмөрийн харилцаа-ҮЭ” сэдэвт зүүн бүсийн сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Image may contain: 1 person, sitting, screen and indoor

Өнөөдөр буюу /2020.12.30/-нд МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр Сургалт, Судалгааны Төв”-өөс зүүн бүсийн аймгуудын ҮЭ-ийн холбоодын дарга идэвхтэн сонгуультнуудад зориулан “Ковид-19 Хөдөлмөрийн харилцаа-ҮЭ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн ҮЭ-ийн холбоо, хорооны дарга, идэвхтэн сонгуультан 40 гаруй хүн оролцов.

Сургалтын эхэнд “Хөдөлмөр Сургалт, Судалгааны Төв”-ийн дарга М.Ганаа оролцогчдод сургалтын хөтөлбөрийг танилцуулж холбогдох мэдээллийг өгсөн юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сургалтын нээлтийг хийж “Ковид-19 цар тахлын үед МҮЭ-ийн холбооноос баримталж буй бодлого, цаг үеийн асуудал сэдвээр  мэдээлэл өгөв.

Image may contain: one or more people and screen

Түүнчлэн МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Ковид-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих тухай /Төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх арга зам/ сэдвээр мэдээлэл өгсөн бол үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга Э.Тамир “Цахим сургалтын Zoom программ ашиглах арга зүй”, ХССТ-ийн дарга М.Ганаа “Ковид-19 цар тахлын үед Хөдөлмөр Сургалт, Судалгааны Төвөөс аймгийн ҮЭ-ийн байгууллагатайгаа хамтран онлайнаар явуулах сургалт, судалгаа”-ны талаарх мэдээллийг тус тус хүргэсэн юм.

Image may contain: 1 person, sitting, screen and indoor

Сургалтын төгсгөлд оролцогчид дээрх илтгэл мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж сонирхсон асуултад хариулт авснаар энэ удаагийн зүүн бүсийн аймгуудын дунд зохион байгуулагдсан Ковид-19 цар тахлын үеийн ҮЭ-үүдийн Хөдөлмөрийн харилцаа сургалт өндөрлөв. Түүнчлэн оролцогчдоос гарсан санал санаачлагыг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд тэмдэглэн авч холбогдох газар хэлтэст уламжлахаа илэрхийлж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22