Dark Light
Нийгэм | 2020-12-30

Улаанбаатар хотод өдөртөө 18-20 градус хүйтэн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2020 оны 12 дугаар сарын 30-ны 20 цагаас 12 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий,  Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  2021 оны 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хугацааны эхээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 1-дүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00