Улиран өнгөрч буй 2020 онд Автотээврийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиосон арвин их бүтээлтэй жил байлаа. Автотээврийн үндэсний төвөөс 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж нийслэл болон орон нутгийн 29 салбар нэгжээрээ дамжуулан улсын хэмжээнд 9 зорилтын 124 арга хэмжээг төлөвлөн ажилласан байна.
Дэлхий дахинд дэгдээд буй шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж, давхардсан тоогоор нийт 2351 тээврийн хэрэгслээр 63713 зорчигч тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулжээ.
2020 оны ажлын үр дүн:
✅ Мэргэшсэн жолооч- 40,727 жолооч
✅Зорчигч тээвэр-1,459,965 зорчигч
✅Ачаа тээвэр- 27,4 сая тонн
✅Тээврийн хэрэгслийн бүртгэл- шинээр 85,053 тээврийн хэрэгсэл, 283850 тээврийн хэрэгслийн шилжилт бүргэв
✅Техникийн хяналтын үзлэг-577,738 тээврийн хэрэгсэл
✅Лавлах үйлчилгээ- 499,690 дуудлага
✅Авто үйлчилгээ- 14,928 тээврийн хэрэгсэлд 18,023 засвар үйлчилгээний түүх
Бид бүхэн ирж буй 2021 ондоо иргэд, олон нийтэд илүү хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг үзүүлэхэд онцгой анхаарч, сахилга хариуцлагыг дээшлүүлж, аюулгүй тээвэрлэлтийг хэрэгжүүлэхээс гадна үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв
АДМИН








Нийгэм





