УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж байгаа 2 заалт хоёулаа авлигалыг улам сэдрээх заалт байна. Үүнийг эсэргүүцэж байна. Хэн их мөнгө төлнө тэр сонгуульд ялдаг, Ерөнхий сайдаа томилдог. Тэрний дараа Ерөнхий сайд нь Авлигалтай тэмцэх газрын даргыг томилдог.
Сонгуульд их мөнгө төлсөн нөхдүүд дархлагдсан ХУЛГАЙЧ нар болдог. Энэ логикоос гармаар байна. Ядуу тарчиг байгаадаа, ажилгүй байгаадаа бухимдахаасаа илүү шударга бус байдалд ард түмэн хамгийн их бухимдаж байна. Хүний эрхийн конвенц-д байдаг. Хүний эрхийг хэн зөрчдөг вэ? Авлигал авдаг шийдвэр гаргагчид. Авлигалыг хэн авах өндөр магадлалтай байдаг вэ? Шийдвэр гаргагчид.
Засгийн газрын Ерөнхий сайд 14 их наядын зарцуулалтыг шийддэг, 32 их наядын төрийн өмчийн компаниудын дарга нарыг тавьдаг, Оюу Толгой, Таван толгой, ГОК гэх мэтчилэн компаниудын захирлуудыг томилдог. Том том төрийн өмчийн компаниудын захирал, дарга нарыг томилсноороо ашиг сонирхлын зөрчилд орох магадлал ихтэй. Тиймээс Авлигатай Тэмцэх газрын даргыг томилдог байж болохгүй. МАН-ын нөхдүүдээ та нар дандаа ялахгүй. Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилно гэдэг маш ноцтой зүйл" гэлээ.
АДМИН







Нийгэм





