Dark Light
Нийгэм | 2020-12-31

Нийслэлийн Энэрэл эмнэлэг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн байгууллагын нэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Энэрэл эмнэлэг 2020 онд үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, ажиллаж байна. Уг стандартын 10 бүлэг 131 шаардлагын дагуу үйл ажиллагааг нийцүүлэн ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажилтын хоёр үе шаттай шалгалтад амжилттай хамрагдан баталгаажилтын гэрчилгээг хүлээн авчээ.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 29 байгууллагаас өмнө нь Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв чанарын стандартын гэрчилгээ авсан байна.

Тэгвэл нийслэлийн Энэрэл эмнэлэгт тус стандартыг нэвтрүүлснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, үйл ажиллагааны дотоод хяналтыг тогтмол хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн байгууллагын нэг болж байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22