Dark Light
Нийгэм | 2020-12-31

Он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт ёслолын буудлага хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Он солигдох мөчид нийслэлийн таван цэгт ёслолын буудлага болно

Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэн бөгөөд нийслэлчүүд та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас хүлээн авч үзнэ үү.

Мөн он солигдох мөчид ҮБХИС, Дамбын гүүр, Баянхошуу, Зүрх уулын энгэр, Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийхээр зохион байгуулж байна. 

Шинэ жилээр айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байж гэр бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ #Баярлалаа. 

Нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болон нийслэлийн хэмжээнд ямар нэгэн олныг хамарсан, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22