Dark Light
Нийгэм | 2020-12-31

Сэлэнгэ аймагт ажил үүргээ амжилттай биелүүлсэн алба хаагчид нутаг буцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт коронавирусний халдвар бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоон сар гаруй хугацаа өнгөрөөд байна.

Энэхүү “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд дайчлагдан голомтын бүсэд ажиллаж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн алба хаагчид нутаг буцлаа. Орхон аймаг, Хөвсгөл, Булган аймгийн нийт 30 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас эдгээр алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22