Dark Light
Нийгэм | 2021-01-01

Эл өдөр архи уух, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын долоон улаан шарагчин тахиа өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно

Наран ургах, шингэх: 08.42:17.10

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын давхарласан 17, Найралт эх одтой, шарагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22