ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Франкфурт Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 7 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Амар зочид буудалд байсан 5 хүн, Жаргалант зочид буудалд тусгаарлагдаж байсан 2 хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Мөн тус буудалд үйлчилж байсан резидент эмчийн шинжилгээ эерэг гарсан. Тийм учраас Амар зочид буудалд халдвар тархах эрсдэлээс сэргийлж 100 гаруй хүнийг өөр байр руу нүүлгэн шилжүүлж, үйлчилгээний ажилчдыг сольсон" гэв.
АДМИН







Нийгэм





