Dark Light
Нийгэм | 2021-01-02

Төв шуудангийн гаалийн ажилтнаас коронавирусний халдвар илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас өнөөдөр /2021.11.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Манай улсад 22 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1242 болсон.

Батлагдсан 22 тохиолдлын 2 нь Төв шуудангийн гаалийн хэсэгт ажилладаг 2 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 1 хүнийх нь гэр бүл нь өвчилсөн байсан учраас эх уурхай нь тэндээс эхтэй. Тухайн шуудангийн ажилчид 70 хүнээс шинжилгээ авсан. Ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоохоор тандалт, судалгааг хийж байна гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Энэ талаар Монгол шуудан ХК-иас тодруулахад : Төв шууданд байрлан ажилладаг гаалийн нэг ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн. Энэ хүн шуудангийн ажилтан биш гаалийн ажилтан, 7 хоногт нэг удаа ирж ажилладаг. Хавьтал нь ойрын Баянзүрх эмнэлэгт халдвар авсан хүн байсан" гэлээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22