Монгол шуудангаас мэдэгдэл хийжээ. "2021 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн ЭМЯ-ны мэдээлэлд төв шууданд ажилладаг ОУ-ын Шуудан Илгээмжийн Гаалийн газрын 1 ажилтнаас Коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Энэхүү тохиолдол нь БЗД-ийн эмнэлэгт илэрсэн голомтын хавьтал байсан болно.
Зарим мэдээллийн хэрэгслээр Монгол шуудангийн ажилтнаас коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл түгээж байгааг залруулж байна.
Бид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн ажиллаж байна" гэжээ.

АДМИН







Нийгэм





