Цахилгааны үнийн асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.
-Монгол Улсын Засгийн газар анх удаа нийт айл өрхийн цахилгааны төлбөрийг тэглэнэ гэсэн түүхэн шийдвэр гаргасан. Гэтэл бүрэн агуулгаараа өөрчлөгдлөө. Хөнгөлөх, тэглэхэд ямар ялгаа байна вэ? гэх сэтгүүлчийн асуултанд
"Засгийн газрын тогтоолд энэ томьёолол байхгүй. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл долоон сарын хугацаанд айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогийн мөнгийг төрөөс хариуцахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг энэ долоон сарын хугацаанд хэрэглэгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар төлнө гэсэн үг. Тэглэх тухай огт яриагүй гэдгийг хэлье" гэв.
-Цахилгааны төлбөр нь 30 мянга гардаг айлынх энэ сард 90 мянга гарчээ. Тэгэхээр 12 дугаар сарын төлбөр нэгдүгээр сард бодогдож гарна гэж байна. Тэгвэл 12 дугаар сарын төлбөрийг иргэн нэгдүгээр сард дахин төлөх нөхцөл бүрдэж байна уу? гэсэн асуултанд
"Айл сүлжээнд холбогдсон хугацаанаас эхлэн 30 хоногийн хугацаанд бичдэг. Тийм учраас олон хэрэглэгчийн хувьд хоёр сар дамжин явдаг. Жишээлбэл, 12 дугаар сарын цахилгаан эрчим хүчний төлбөрт, 11, 12 дугаар сарын тодорхой хугацаа орсон байгаа. Тэгэхээр 12 сарын бичилтэд ороогүй үлдсэн хоногууд нэг сард 30 хоногоор хөөгдөөд орно. Түүнээс 12 дугаар сарын төлбөр нэгдүгээр сард шилжинэ гэж ойлгож болохгүй. Хэрэглэсэн эрчим хүч нь үнэн. Гэхдээ 30 хоногтоо багтаж байгаа. 30 хоног нь хоёр сар дамжсан гэж ойлгох хэрэгтэй. Сайн зүйл нь 12 дугаар сарын үлдсэн бичилтийн хоног нь төрөөс даах Засгийн газрын тогтоолд бүрэн хамрагдаж байгаа.. Хэрвээ өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү хэрэглээгүй бол хэрэглэгчид ноогдох хэмжээ багасна гэсэн үг" гэлээ.
АДМИН







Нийгэм





