Dark Light
Нийгэм | 2021-01-02

"Сайжруулсан түлшний үнийг бууруулснаар нэг айл 7 сарын хугацаанд 450 000 төгрөг хэмнэнэ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Энэ жил сайжруулсан шахмал түлшний хэрэглээ хоёр шалтгаанаар нэмэгдэж байна. Нэгдүгээрт, энэ онд цаг агаар олон жилийн дунджаас 7-10 хэмээр хүйтэн байгаа. Хоёрдугаарт, өнгөрсөн онд сайжруулсан шахмал түлшээр хангадаггүй байсан хороодыг энэ жилээс хамруулах болсон, дунд хүчин чадлын халаалтын зуухнуудад сайжруулсан шахмал түлш түлдэг болсон. Өнгөрсөн онд 480 мянган тонн түлш хэрэглэсэн бол энэ жил 710 мянган тонн байхаар урьдчилсан захиалга бий. Налайх дүүрэгт барьсан шинэ үйлдвэрт хоногт 1700 тонн түлш үйлдвэрлэж байгаа.

Ингэснээр дутагдал үүсэхгүйгээр түлш хангамж хэвийн явж байна. Анх сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ замбараагүй хэрэглээг хязгаарлах, үйлдвэрийн хүчин чадалдаа нийцүүлэх зорилгоор айл өрхүүдэд 7 хоногт 6 шуудайг олгох журам баталсан. Хэрэглэгч нар үүнийг хүрэлцээтэй гэж үзэж байгаа. Түлшний үнийг 75 хувиар хямдруулснаар 7 сарын хугацаанд нэг айл өрхөд 450 мянган төгрөг хэмнэж байгаа юм. Шахмал түлшний түүхий эд, нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүд иргэдээс иргэний үнэмлэх шаардах учиргүй. Хэрэглэгч нар картаараа журмын дагуу авах ёстой" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22