Дарханчууд ногоон бүс болсноо батлах зорилгоор давтан шинжилгээнд иргэдээ шинэ оны эхэнд хамруулж эхэллээ. Нийтдээ 10 цэгт нэгэн зэрэг шинжилгээг өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл авч байгаа бөгөөд 10:00 цагийн байдлаар 1200 иргэн шинжилгээндээ хамрагдаад байна.
10 цэгт нэгэн зэрэг явагдаж байгаа PCR-ийн шинжилгээний ажилд нийтдээ 250 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тэд нэг дор 250-300 иргэнд үйлчлэх боломжтой бөгөөд ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан оочир дараалал үүсгэлгүй ажиллаж байгаа аж.
Нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын 12.000 ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа уг шинжилгээ 2 дөр үргэлжилнэ. PCR-ийн шинжилгээний хариу сарын 5-нд гарна. Шинжилгээний хариунаас хамааран дараагийн шийдвэрийг гарах талаар холбогдох албаныхан мэдээллээ.
АДМИН







Нийгэм





