ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт том голомт үүссэнтэй холбоотойгоор өргөжүүлсэн тандалт шинжилгээг хийж байна. Тус дүүргийн 85 мянган иргэнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байсан бол өчигдөр, өнөөдөр халдварын тохиолдол илрээд байна.
Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй тохиолдлууд илэрч байна. Иймээс ард иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал тун өндөр байна. Эх үүсвэр нь тогтоогдоогүй 2 голомт байна.
Бид вакцинтай холбоотой асуудалд их няхуур хандаж байна. Вакцинжуулалтын дараа ямар эрсдэл гарахыг маш сайн судалж байж иргэдээ хамруулах төлөвлөгөөтэй байна. Вакциныг жирийн бараа шиг мөнгө өгөөд захиалчихдаг зүйл биш юм" гэв.
АДМИН







Нийгэм





