ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Амар зочид буудалд тусгаарлалтанд байсан 7 хүнээс халдвар илэрсэн. Бид Амар зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12 дугаар сарын 18-нд ирсэн. 14 хоногийн дараа 7 хүнд халдвар илэрсэн учраас тусгаарлалтанд байх хугацаандаа халдвар хамгааллын дэглэм алдагдсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл тусгаарлалтанд байх хугацаандаа халдвар авсан байж болзошгүй байна" гэлээ.
АДМИН







Нийгэм





