ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Ард иргэдийн дунд вакцинжуулалтын талаарх асуулт их байгаа юм. Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулт өглөө. Тэрбээр "Бид вакцинтай холбоотой асуудалд их няхуур хандаж байгаа. Вакцинжуулалтын дараа ямар эрсдэл гарахыг маш сайн судалж байж иргэдээ хамруулах төлөвлөгөөтэй байна. Вакциныг жирийн бараа шиг мөнгө өгөөд захиалчихдаг зүйл биш юм.
Манай улсын хувьд 2020 оны 7 сарын 24-нд Ковакс механизм-д бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан. 12 дугаар сард албан ёсоор бүртгэгдсэн, хүн амын 20 хувийг вакцинжуулалтанд хамруулна гэх хариу ирсэн. Вакцины хувьд богино хугацаанд вакциныг оруулж ирэх, ард иргэдийг хамруулах тал дээр ажиллаж байна.
Ковакс механизмийн хувьд ирэх гуравдугаар сард багтаан эхний вакцинжуулалтыг манай улсад хүргүүлнэ гэсэн хариуг өгсөн" гэлээ.
АДМИН







Нийгэм





