Dark Light
Нийгэм | 2021-01-02

"Шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвүүдийн ажилчдаас шинжилгээ авна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр

НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, тархвар судлаач Б.Сувд "Иргэд халдвар авчихна гэж бодохгүй байна, шинж тэмдэггүй халдвар тараагчид байгаа нь халдвар тархах үндсэн гурван шалтгаан болж байгаа юм.

БЗД-ийн шинжилгээ авах үйл явц маш удаан явцтай байлаа. Эмнэлэг, эмийн сан, банк, худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн тээвэр, такси, хүнсний дэлгүүр, түгээлтийн байгууллагын ажилчдад шинжилгээг хийж байгаа ба маргаашаас эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн түрээслэгч, худалдагч, ажилчдаас шинжилгээ авна.

БЗД-т 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр хүнд илэрсэн нь батлагдлаа. Халдварын байршил нь тодорхойлогдоход зураглалыг гаргаж, иргэдэд мэдээлнэ" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22