Dark Light
Нийгэм | 2021-01-03

ДЭМБ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна.

Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажжээ.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд (SAGE) 2021 оны 1-р сарын 5-ны өдөр хуралдаж энэ вакцинийг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулах аж.

Эх сурвалж: www.who.int


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00