Dark Light
Нийгэм | 2021-01-03

Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын 30 жилийн түүхт парламент технологийн дэвшлийн хөгжлийг ашиглан цар тахлын үед цахимаар чуулганы хуралдааныг тасралтгүй үргэлжлүүлсээр байна. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын  үед УИХ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, шуурхай шийдвэр гаргаж, ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

 /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Татварын алдангиас чөлөөлөх тухай хууль, НДШ-ийн төлбөр, алдангиас чөлөөлөх тухай хууль зэрэг цаг үеийн асуудлыг шийдэх чухал хуулиудыг цахимаар хуралдан баталлаа. 

Үүнээс гадна олон нийтийн санал, хүсэлтэд нийцүүлэн хууль боловсруулах Lawforum.parliament.mn, Lawmaker.parliament.mn цахим системийг нэвтрүүлээд байна. Тус цахим системд энгийн иргэд, эрдэмтэн судлаачид болон тухайн хуулийн төсөлтэй холбоотой салбарын мэргэжилтнүүд шууд холбогдож, санал бодлоо илэрхийлэх боломжтой. Энэхүү цахим тогтолцоо нь парламентын үйл ажиллагааг нээлттэй, ардчилсан  байх зарчимд нийцүүлэхээс гадна хууль тогтоох, хэрэгжүүлэхэд томоохон дэвшил авчрах юм.

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22