Dark Light
Нийгэм | 2021-01-04

Д.Эрдэмбилэг: Манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан нь ЗҮРХ судасны өвчлөл болоод байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зүрхний өвчлөл ба оношилгоо эмчилгээний талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний төвийн дарга Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа. 

Зүрх судасны өвчлөл гэж юу вэ? Манай улсын хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчлөл болсон байна. 

- Зүрх гэдэг хүний амин чухал эрхтэн. Зогсолтгүй ажилладаг ачаалалтай эрхтэн. Дотроо маш олон төрөл байдаг. Төрөлхийн гажиг, халдварт өвчнөөс үүдэх өвчлөл, хоолойны өвчин зүрхэндээ нөлөөлөх гээд ямар нэг байдлаар хавхлаг нь гэмтэж болдог. Нас баралтын гол шалгаан болж байгаа өвчлөл нь зүрх судасны гол судас хатуурхах өвчин юм. Мөн даралтаас үүдэлтэй зүрхний дутагдал, хэм алдах зэрэг байна.

Ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй вэ?

- Өвчлөл нь олон төрөлтэй. Төрөлхийн гажигтай хүүхдэд хөхрөх, хурдан ханиад хүрэх, гүйж байхдаа ухаан алдах, хамар, амнаас цус гарсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Зүрхний өвчлөлийн хувьд бусад эрхтэн шиг шинж тэмдэг нь эрт илрээд байдаггүй. Зүрхний өвчлөлийг уушигны өвчлөлтэй андуурах нь элбэг. Эрэгтэй хүмүүсийн дунд таргалалт ихэссэн, 2 хүний нэг нь тамхи татдаг, даралтаа огт хянахгүй байна. Эрсдлийг үүсэхээс өмнө биеэ үзүүлж оношлуулдаг байх хэрэгтэй.

Хүмүүс ярьдаг. Алхаад л байдаг алхаад л байдаг турахгүй юм гэж. Алхах гэдэг нь үндсэн бодисын солилцоо.

Эрүүл бие бялдартай, зүрхтэй байхыг хүсвэл тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй

Эмчид үзүүлсний дараа хамгийн эхэнд цахилгаан бичлэгт оруулдаг. Цахилгаан бичлэг нь хамгийн энгийн хэрнээ яаралтай хэрэгтэй байгаа мэдээллүүдийг өгч чаддаг. 

40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа эмчид үзүүлдэг байх хэрэгтэй. Биеэ хайхрахгүй байж огт болохгүй. Хөгшин хүн үзүүлдэг, өвчтэй л бол үзүүлдэг гэж бодож болохгүй, ийм бодол байр суурь хэдийн хоцрогдсон.

Үзэгч, уншигчдад бяцхан зөвлөгөө өгвөл?

-Зүрхээ өвчлөлгүй байлгах боломж хүн бүрт байдаг. Залхуурч болохгүй, тамхи татдаг бол тамхинаасаа гар, даралтаа тогтмол шалгаж байгаарай. Эрүүл амьдралын хэв маягийн ач тусыг зүрх гэдэг эрхтэн хамгийн их хүртдэг.

Ярилцсан баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэе.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22