Dark Light
Нийгэм | 2021-01-04

"Нийт 36 мянган хэрэглэгчийн цахилгааны хэрэглээ өнгөрсөн онтой харьцуулахад 2-100 дахин өссөн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний яамны хэвлэлийн хурлын үеэр УБЦТС ТӨХК-ийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрээр "Нийт 36 мянган хэрэглэгчийн хэрэглээ өнгөрсөн онтой харьцуулахад 2-100 дахин өссөн байна. Шинэ оны амралтын өдрүүдийн цахилгаан хэрэглээний ачааллаас үзэхэд орон сууцны хэрэглэгчид амралтаа зусландаа гарч өнгөрөөсөн гэж таамаглаж болохоор байна" гэв.

Учир нь зуслан чиглэлийн ачаалал өнгөрсөн амралтын өдрүүдээр 46 хувиар өсөж, орон сууцны ачаалал 14 хувиар буурсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 6-35 клв-ын 1428 тоноглолд үзлэг шалгалт хийхэд 148 гэмтэл илэрчээ. 2019 онтой харьцуулахад 2020 оны ес эхэлсэн үеийн цахилгааны хэрэглээ хоёр дахин нэмэгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22