Dark Light
Нийгэм | 2021-01-04

Хавдрын эмнэлэгт хийсэн 555 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хавдар судлалын үндэсний төвд 2020 оны 12-р сарын 24-нд хоёр эмч, эмчийн хавьтал нэг нийт гурван хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, тус эмнэлэгт байсан эмч, сувилагч, өвчтөн, сахиуруудыг тусгаарласан юм. Одоогийн байдлаар тус эмнэлгийг хамгаалалтад авч, үйл ажиллагааг хязгаарлаад байгаа бөгөөд эмнэлэгт байсан хүмүүст хийсэн гурав дахь PCR шинжилгээний хариу өнөөдөр гарчээ. 

Энэ талаар тус эмнэлгийн дэд захирал Л.Баярсайхан “Нийт 437 эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, хэвтэн эмчлүүлж байгаа 83 өвчтөн, сахиур, гэрээт ажил гүйцэтгэгч 35 хүн, нийт 555 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Онцгой нөхцөл байдлыг ойлгож, шуурхай хамтран ажилласан эмнэлгийн ажилтан, өвчтөн үйлчлүүлэгч, бүх талуудад их баярлалаа” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22