Dark Light
Нийгэм | 2021-01-05

"Ачтан" эмнэлгийн 9 эмч мэргэжилтнээс коронавирусний халдвар илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал : Ачтан эмнэлэг дээр шинэ жилийн баяр наадмын дараа 1 сарын 4нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд 1 сарын 3нд өөрсдийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ. Ингээд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан эмч эмнэлгийн мэрэгжилтнүүдээ PCR шинжилгээнд хамруулахад одоогийн байдлаар тус эмнэлгийн шинжилгээнд хамрагдсан мэргэжилтнүүдээс 9 хүний шинжилгээ эерэг гарлаа. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Ачтан эмнэлэг нь нийт 134 эмч эмнэлгийн мэргэжилтэнтэй. Энд 12 сарын 28-ны хүртэл Дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан байна. Тус эмнэлэг нь 12 сарын 18 наас эхлээд үйлчлүүлэгчдээ амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхаа халууныг үзэж, асуумжаар судалгаа тандалтыг хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдэдээ бүгдэд нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийж байсан байна. Хамгийн сүүлд тус эмнэлэг 12 сарын 28нд сүүлийн 4 үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан. 12 сарын 29,30нд тус эмнэлэг нь бүх нийтийн цэвэрлэгээг хийгээд эмч эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн ажилтнуудаа бүгдийг нь амраасан гэсэн мэдээлэлтэй байна. ЭМЯ-наас анхааруулж байгаа гол зүйл бол 12 сарын 15 наас хойш Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд хэвтэн эмчлүүлсэн болон амбулаториор үйлчлүүлж байсан иргэд гэрийнхээ ойролцоох оношлогооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг хүсч байна. Энд очиж байгаа иргэд амны хаалтаа зүүгээд, зайгаа бариад шинжилгээнд хамрагдах нь чухал байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16