Dark Light
Нийгэм | 2021-01-05

АОК : 327 иргэнийг Улаанбаатар хот болон бусад аймагруу буцааж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг, хот руу явах иргэдийн бүртгэлийг 12 сарын 12-15-ны өдрүүдэд бүртгэсэн. Нийт 927 иргэн бүртгүүлснээс 12 сарын 20-21-ний өдрүүдэд зайлшгүй шаардлагаар буцах иргэдийг явуулсан. Үлдсэн 327 иргэнийг 1 сарын 3-нд PCR шинжилгээнд хамруулсны дүнд өнөөдөр Дарханаас гаргах ажлыг зохион байгуулж байна. Эдгээр иргэдээс 176 иргэн Улаанбаатар хотруу зорчих бол үлдсэн иргэд нь Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Ховд, Баян-Өлгий аймгууд руу буцлаа. Улаанбаатар хот руу 3, Эрдэнэт-Булганы чиглэлд 1, Сэлэнгийн Сүхбаатар, Алтанбулагийн чиглэлд 1 нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор зорчигчдоо бүртгэж байна. 

Дарханд хөдөлгөөний хязгаарлалтад орсон 4000 гаруй иргэнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш хугацаанд хот, аймаг руу нь буцаасан бол өнөөдөр хүсэлтээ гаргасан сүүлийн ээлжийн иргэдийг буцаалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16