Dark Light
Нийгэм | 2021-01-05

АОК: Архи согтууруулах ундааг тодорхой цагийн хязгаарлалтай худалдаалахыг зөвшөөрлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Онцгой комиссын энэ оны 5-ны хуралдаанаар “Ковид-19”-той холбогдуулан хэд хэдэн шийдэр гаргасан байна.

Тодруулбал Дорноговь аймгийн хувьд босоо тэнхлэгийн зам дагуу халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул авто зам, төмөр замын дагуу постуудаа хэвээр үлдээж бусад эрүүл бүсийн постуудыг буулгаж хөдөлгөөнт байдлаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Мөн архи согтууруулах ундааг тодорхой цагийн хязгаарлалтайгаар худалдаалахыг зөвшөөрөхөөр боллоо. Харин сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд сум доторх хөдөлгөөнийг тодорхой горимын дагуу сулруулах шийдвэр гаргасан аж.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг нэгдүгээр сарын 06-наас эхлэн албажуулж холбогдох байгууллагууд руу хүргүүлнэ.

Дорноговь аймгийн хувьд корона вирусний батлагдсан тохиолдол 32 байгаа бөгөөд дахин нэмэгдээгүй байна.

Онцгой комиссын шийдвэрийн дагуу төрийн байгууллагын холбогдох албаны хүмүүс хариуцсан баг бүрт ажиллаж аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа талаар хяналт тавьж тодорхой зөвлөмж чиглэл өгч ажиллахаар болжээ. 

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16