Dark Light
Нийгэм | 2021-01-05

"Эрчим хүчний зохистой хэрэглээний боловсрол олгох аян зохион байгуулна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний зохицуулах хорооны өнөөдрийн ээлжит хурлаар “Хэрэглэгчийн аян – 2021” сэдэвт аян зохион байгуулах талаар хэлэлцжээ. 

Эрчим хүчний зохицуулах хорооноос Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны гишүүдтэй Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан хэрэглэгчдийг 2020-2021 оны халаалтын улиралд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдэд хуулиар олгогдсон эрх, үүргийг таниулах, эрчим хүчний зүй зохистой хэрэглээ, хариуцлагыг дээшлүүлэх, сурталчлах, мэдлэг, боловсрол олгох зорилгоор “Хэрэглэгчийн аян – 2021” сэдэвт аян зохион байгуулах чиглэлээр хуралдлаа. 

ЭХЗХ-ноос зохион байгуулах “Хэрэглэгчийн аян – 2021” аяны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч конторуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэгт УБЗАА, НЗЗ-өөс холбогдох албан тушаалтныг оруулахаар болсон. 

Тус хуралд ЭХЗХ-ны дарга нар, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн ажилтнууд, Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны гишүүд оролцжээ. 

 

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16