Dark Light
Нийгэм | 2021-01-06

“Grammy”-н шагнал гардуулах ёслолыг хойшлуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Калифорни муж улсад халдварт өвчний нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи “Grammy”-н шагнал гардуулах ёслолыг хойшлуулжээ.

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог “Grammy”-н 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг нэгдүгээр сарын 31-нд хийхээр төлөвлөж байсан юм. Гэсэн ч халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан наадмыг дор хаяж нэг сараар хойшлуулахаар болжээ. Ёслолыг гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч яг хэдэнд болох нь тодорхойгүй байна.

Шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг өнгөрсөн 11 дүгээр сард танилцуулсан. Энэ жагсаалтад “Grammy”-н нийт 10 төрөлд нэр дэвшсэн дуучин Beyonce тэргүүлжээ. Түүнчлэн дуучин Дуа Липа, Тейлор Свифт, Родди Рич нар тус бүр 6 төрөлд нэр дэвшжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00