Dark Light
Нийгэм | 2021-01-06

Байшин шатаж 53 настай эрэгтэй нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн Ононгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 05-ны өдрийн 18:36 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, цагдаагийн байгууллагын алба хаагчид 2 км замыг туулан 18:39 цагт очиж, иргэн Н-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хана, тааз, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан аж.

Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Н /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасагт шилжүүлж өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16