Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу энэ сарын 4-нд нийт 898 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Үүнээс зөрчлийн 777, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78, гэмт хэргийн шинжтэй 41 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 121 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 67, танхайрсан 60, хулгайлах 9, хүний биед халдсан 34, тав тух алдагдуулсан 73 дуудлага бүртгэгджээ.

АДМИН








Нийгэм






