Dark Light
Нийгэм | 2021-01-07

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын нэг цагаан хөхөгчин туулай өдөр

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 08.41:17.16

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Хий

Аргын тооллын 1 сарын 7, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Салхины эх одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16