2020 онд 430 иргэн зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан байна. Өнгөрсөн онд зам тээврийн ослоор амиа алдсан иргэдийн 32 хувь нь явган зорчигч, 32 хувь нь жолооч нар, бусад нь жолоочийн хажууд сууж явсан зорчигч аж.
Улаанбаатарт 119 хүний амь нас хохирсон бөгөөд үүний 89 нь явган зорчигч байв хэмээн ТЦА-наас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар шөнөдөө -30-аас дээш хэмтэй хүйтэн хонож байгаа энэ үед замын хөдөлгөөн багасаж, хальтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүсдэг байна. Иймд жолооч нар хурдаа тохируулж зорчихыг ТЦА-наас анхааруулав.
Эх сурвалж: ТЦА
АДМИН








Нийгэм






