Dark Light
Нийгэм | 2021-01-07

Т.Аубакир: "МҮОНРТ үндэсний цөөнхийн бодлогод анхааралтай хандмаар байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-аас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авч, өнөөдөр түүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Санал хураалт явуулахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжиж Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир "МҮОНРТ үндэсний цөөнхийн бодлогод анхааралтай хандмаар байна. Тус телевизээр удаа дараа үндэсний цөөнхийг гүтгэсэн өнгө аястай нэвтрүүлэг гарах болсон. Бид чинь 100 гаруй жил ахан дүүс болон нэгэн нутагт аж төрж байна. Үндэсний цөөнхийг үзэн ядах үзлийг өдөөмөөргүй байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16