ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.07/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манай улсад 13 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1362 боллоо.
Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний нэг тохиолдол нь Голомт банкны ажилтнаас /Теллер/ илэрсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр кино үйлдвэрийн ойролцоох Голомт банкаар 12-р сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх хэрэгтэй" гэв.
АДМИН








Нийгэм






