Dark Light
Нийгэм | 2021-01-07

Ачтан эмнэлгийн голомтоос 10 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 26 болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.07/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 12200 хүнд  PCR шинжилгээ хийхэд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1362 боллоо.

Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн голомтоос илэрсэн. Ачтан эмнэлгийн эмч ажилчид, тэдгээрийн ойрын хавьтлын хүмүүсээс халдвар илэрсэн. Тус голомтоос нийт батлагдсан тохиолдол 26 боллоо. Халдвартай хүн хаана ч явж байж болох учраас тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16