Dark Light
Нийгэм | 2021-01-07

БЗД-т хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэрэг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэрэг өчигдөр орой, 1 дүгээр сарын 6-ны 20.00 цагт гарсныг ЦЕГ-аас мэдээллээ. 

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж шалгахад 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг эрэгтэй, 60 настай, Н-ийг ажиллаж байхад 20 орчим насны залуу орж ирэн айлган сүрдүүлж, өдрийн орлогыг нь дээрэмдэж зугтаасан хэрэг үйлджээ. 

Хэргийг дүүргийн цагдаагийн III хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд тэнэмэл байдлаар амьдардаг эрэгтэй, 21 настай, О гэгч үйлдсэн болохыг тогтоож илрүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16