Dark Light
Нийгэм | 2021-01-07

23 иргэн согтуугаар машин жолоодож, 130 хүн эрүүлжүүлэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-нд нийт 919 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Үүнээс зөрчлийн 746, гэр бүлийн хүчирхийллийн 84, гэмт хэргийн шинжтэй 50 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 130 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн  50, танхайрсан 110, хулгайлах 8, хүний биед халдсан 41, тав тух алдагдуулсан 57 дуудлага бүртгэгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16